Татвар нэмэх эсэхийг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.09.07-нд нийтлэгдсэн

Татвар нэмэх эсэхийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулган цаг сунгаж хуралдаж байна. Хуралдаанаар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ дахь МАН-ын бүлэг татвар нэмэхгүй байх шийдвэр гаргасан. Уг шийдвэр эцэслэн батлагдах эсэх нь яг одоо хуралдаж байгаа УИХ-ын чуулганаар шийдэгдэх юм.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж