“Back to School” стиль загварын ертөнцийнхний анхаарлыг татах болжээ. Дөрвөлжин хээний принт намар бүр хит болдог. Энэ удаа ч мөн тэр хэв маяг хадгалагдаж үлджээ. Үүний зэрэгцээ тогтвор сайтай өсгий бүхий шаахайнууд, сурагч загварын даашинзууд сонирхол татна. Оросын дизайнер Лотт Волковын “Vetements” цуглуулга хөнгөн, хөгжилтэй харагдах ханцуй, босоо зах, богино банзал зэргийг онцолжээ.
Том Браун намарт зориулан барууны сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг өөрчлөн, дөрвөлжин хээтэй банзал, цардсан цамц, эрээн зураастай зангиа, эмжээртэй хантааз зэргийг урлажээ. Эдгээр хувцас ихээхэн ажиллагаа шаардсан эсгүүр, зохиомжтой нь харахаас илт. Энэ загварууд жинхэнэ зоригтой хувцасладаг хүмүүст таалагдах байх. Үүнтэй адил бас нэг загвар бол “Courrèges” цуглуулга.
Сурагч охидын хэв маягийг эвдсэн загвар зохион бүтээгчид намрын цуглуулгадаа багш нарыг бас мартсангүй. Ulyana Sergeenko цуглуулгаас жараад оны Зөвлөлтийн хэв маягийг харж болохоор. Дизайнер бүсгүйн үзүүлбэрийг харсан хүнд цүнх дүүрэн сурах бичиг барьсан багш эмэгтэй, эсвэл шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтан шиг бүсгүй санаанд нь бууна. Үс засалт энэ стилийг улам дэгтэй болгож өгчээ.
Ш.МЯГМАР