Өнгөрөгч наймдугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Мандах суман дахь Хаан банкны салбар руу зэвсэглэсэн хоёр этгээд дайрч, 20 гаруй сая төгрөг, гар утас дээрэмдсэн хэрэг гарсан. Тэгвэл хоёр этгээдийн нэгийг хэрэг гарсны маргааш барьсан бол хоёр дахь хүнийг өчигдөр /2016.09.06/ барьжээ. Улмаар дээрэм хийхдээ ашигласан буу, зэвсгийг хураан авсан байна.
Хоёр этгээдийн хувьд 1994 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй аж. Нэг этгээд өмнө нь хулгайн хэргээр шалгагдаж, тэнсэн харгалзах ял авч байжээ.
Б.ЗАЯА