Дахин нэг цөмийн реакторыг хаана

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Дахин нэг цөмийн реакторыг хаана

Япон дахин нэг цөмийн станцынхаа үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Фүкүй мужийн Охи атомын станцын нэгдүгээр реакторын хөргөх систем бямба гаригт доголдож, даралт нь унаж эхэлжээ.

Инженерүүд шаардлагатай хэмжээний азотын шингэнийг реакторлуу цутгасны дараа даралт хэвийн хэмжээнд эргэн очсон байна. Гэхдээмэргэжилтнүүд бүрэн хяналт шалгалт хийх хэрэгтэй гэж үзээд эвдрэл гарсан реакторын үйл ажиллагааг зогсоохоор шийджээ. Уг реактор хэдий хугацаанд зогсолт хийх нь одоогоор тодорхойгүй байгаа ч, ямар нэг цацраг идэвх алдагдах аюулгүй гэж шинжээчид тогтоосон байна.

Япон улс нийт 54 атомын цахилгаан станцтай ч одоогийн байдлаар 18 нь буюу 1/3 нь хэвийн ажиллагаатай байгаа ба тус улсад эрчим хүчний хомсдол нүүрлэх аюул ойрхон байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж