Jennifer Aniston найруулагч болно | News.MN

Jennifer Aniston найруулагч болно

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Jennifer Aniston найруулагч болно

"Friends" цуврал киногоороо анх олонд танигдаж байсан, Холливуудын алдарт жүжигчин Jennifer Aniston найруулагчаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа Британийн “The Sun” сонинд ярьсан байна.  "Bounty Hunter" болон "Marley and Me" кинонд гол дүр бүтээж, өөрийн нэрийн үнэртэнгээ гаргаж, амжилтаар дүүрэн яваа  2010-2011 онд дахиад гурваас дээш кинонд гол дүр бүтээх гэнэ. Өдгөө 41 нас хүрээд буй жүжигчин бүсгүй камерын урд хангалттай цагийг өнгөрөөлөө. Одоо камерын ард гарч, найруулагчийн талбарт ур чадвараа соримоор байгаа тухайгаа нэмж хэлсэн байна.
Тэрбээр 2006 онд Andrea Buchanan-ы "Room 10" хэмээх нэртэй богино хэмжээний жүжигт туслах найруулагчаар ажиллаж байсан туршлагатай юм.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж