С.Бямбацогт: Хориг тавьсныг мэдээгүй

Хуучирсан мэдээ: 2016.09.05-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Хориг тавьсныг мэдээгүй

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгуллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоолд хориг тавьсан.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжтой эсэхийг Хуул зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоос асуулаа.

Тэрбээр “Өнөөдөр хориг тавьсан гэдгийг би мэдээгүй байна. Хэрэв хориг тавьсан бол Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцээд, авах авахгүйг шийддэг. Хориг тавихдаа ямар үндэслэл, шалгаан заасныг судалж, хүлээж авах эсэх дээр УИХ-ын гишүүний хувьд саналаа өгнө” гэлээ.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж