“L-Guards” хамтлаг таржээ

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

“L-Guards” хамтлаг таржээ

Залуусын сонсох дуртай “L-Guards” хамтлаг тарж, хамтлагийн дуучин Бүдээ, Баясах нар өөр хамтлаг байгуулахаар шаргуу ажиллаж байгаа гэнэ. “L-Guards” хамтлаг нь өнгөрсөн тавдугаар сард “Амьдралыг хамгаалагчид” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийсэн бөгөөд энэ үеэр хамтлаг тарж байгаа гэх мэдээллийг фэнүүддээ дуулгасан. Гэсэн ч энэ худлаа мэдээлэл, зүгээр л сенсаац дэгдээх нэг менежмент хэмээн фэнүүд нь бодож байсан юм. Харамсалтай нь, “L-Guards” хамтлаг үнэхээр тарсан гэнэ. Хамтлагийн гишүүн Баясаа хэлэхдээ “Манай хамтлаг тарахаар болсон. Бүгд өөр өөрийн хувийн амьдрал, уран бүтээлдээ анхаарч байгаа. Ах бид хоёр урлагаа орхиж чадахгүй бололтой. Тиймээс хамтлаг байгуулж, уран бүтээлээ үргэлжлүүлэн хүргэнэ. Харин хамтлагтаа ямар нэр өгөхөө шийдээгүй л байна” хэмээн тайлбарлав.
М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж