Үнэртний хувьд Ральф Лорен шинэхэн биш. Ralph Lauren Fragrances ордон 1978 оноос хойш гарч ирсэн юм. Гэлээ ч түүний нэрийн барааны дэлгүүр Орост ганцхан. Хоёр дахь нь Москвагийн Төв их дэлгүүрт есдүгээр сарын эхээр нээгдлээ. Үүнийг тохиолдуулан ордон сүрчгийн шинэ цуглуулгаа танилцуулав. Дизайнерийн таашаалын уснууд нь дэлхийн янз бүрийн цэгт зориулагджээ. “Янз бүрийн газар нутагт хүний сэтгэл хөдлөл хэрхэн үүсэхээс бүх зүйл хамааралтай. Би энэ тухай өөрийн “киног” бүтээдэг. Бүтэц, өнгө, үнэр нь миний зураг авалт юм” хэмээн Ральф Лорен хэлж байгаа.
Үнэртэн тус бүр нь 100 ба 50 миллилитрийн хэмжээтэй. Орост нээгдсэн дэлгүүрийн энэ үнэртнүүд 19500 ба 13500 рублийн үнэтэй байна. Үнэртэй усны арьсан футляр уут нь 30000 рубль, үнэртнүүдийн аяллын хайрцаг нь 700000 рубль гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР