Их мастер Б.Мөнгөнтуул хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Олон улсын эмэгтэй их мастер цолыг Монгол Улсаас анхлан хүртсэн шатарчин бүсгүй есдүгээр сарын 1-ний өдөр “Интермэд” эмнэлэгт амаржиж, хүүтэй болжээ. Их мастерынх ийнхүү охин, хүү хоёртой болж, бүл нэмлээ.
Монголын оюунлиг бүсгүйчүүдийн өнгө төрх, үлгэр дуурайл болсон их мастерын гэр бүлд аз жаргал хүсье.
Б.ЭНХ