Өдөр тутмын спорт гутлын төсөөллийг эрс өөрчилсөн загварууд бага насны хүүхдээс насанд хүрэгчдийн хүртээл болж байна.
“Yeezy Boost 350” спорт гутлыг Канье Уэст “Adidas Originals” компанитай хамтран гаргасан нь тааламжтай гутлыг чухалчилдаг хэрэглэгчдийг байлдан дагуулж эхэлсэн билээ. Одоо тэд олны таашаалд нийцсэн загварынхаа хүүхдэд зориулсан хувилбарыг гаргалаа. Энэ нь нялх балчираас эхлээд өсвөр насныхан өмсч болох “Infant” загвар юм.
Хөнгөн, спорт гутал Turtledove болон Pirate Black гэсэн хоёр өнгөний сонголттой аж.
“Дүү” загвар нь “ах” загвар шигээ үдээсгүй дизайнтай ба “амьсгалдаг”, уян Primeknit материалаар хийгджээ. Резинэн ул нь тогтвор сайтай бол эх биеийн хажуугийн илгэн нэмэлт хэл нь гутлын тэнцвэрийг нэмэгдүүлэх давуу талтай.
“Yeezy Boost 350 Infant” загварын худалдаа наймдугаар сарын 27-нд эхэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР