Мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн буюу Аки башё есдүгээр сарын 11-нд эхэлнэ. Харамсалтай нь, башё эхлэхийн өмнөх өдрүүд монголчуудын хувьд таагүй мэдээтэй байна.
Маэгаширагийн гуравт эрэмбэлэгдэж буй Ичиножо буюу А.Ичинноров бэртлийн улмаас аки башёг өнжиж магадгүй болжээ.
Их аварга Хакүхо М.Даваажаргалын хувьд ч мөн есдүгээр сарын тэмцээнийг өнжих магадлалтай бөгөөд тэрбээр тойргийн барилдааны үеэр зүүн өвдгөндөө гэмтэл авсан тул эмчилгээ хийлгэж байсан юм.
Сүүлийн өдрүүдэд бэлтгэлээ хийж чадаагүй их аварга өчигдрөөс дэвжээндээ хөнгөн зэргийн бэлтгэл хийж эхэлсэн гэх сайн мэдээтэй. Гэхдээ Хакүхо тэмцээнд оролцох эсэх эцсийн шийд хараахан тодорхойгүй байна.
Б.ЭНХ