цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг,төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, говийн нутгийн баруун хэсгээр 33-38 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 27-29 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
19,20-нд Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 21,22-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутаг болон, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
www.tsag-agaar.mn