Рэкет удахгүй нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.07-нд нийтлэгдсэн

Рэкет удахгүй нээлтээ хийнэ

Соко, Халиунаа, Хулан, Тамираа, Анар нар 23-24 насны охидууд. Тэд огт санаандгүй байдлаар харанхуй подвальд сэрэх болно. Хаана байгаагаа ч үл мэднэ. Гэнэн цайлган таван охины санаанд оромгүй, авралд хүрэх гэсэн хөгжилтэй аргууд нь аюул дагуулж байгааг хэн нь ч ухаарсангүй.

 Гэвч тэд бэрхшээлтэй асуудлынхаа өмнө хэрхэн сөрөн зогсох тухай өгүүлэх “Рэкет” инээдмийн уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Киноны гол дүрд жүжигчин Ц.Аззаяа, О.Цэнгэл, Т.Бадамжав, Б.Мишээл, Э.Урангоо нар тогложээ.

Өнгөрсөн оноос эхлэн “Bondooloi film” студи, “Orange Entertainment”-тай хамтран бүтээсэн "Рэкет" инээдмийн уран сайхны киноны шинэхэн постер ийн дэлгэгдсэн байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж