150 ам.метрээс дээш орон сууцтай 4300 өрх бий

Хуучирсан мэдээ: 2016.09.05-нд нийтлэгдсэн

150 ам.метрээс дээш орон сууцтай 4300 өрх бий

Төсвийн тодотголтой холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Сангийн яамнаас өргөн барьсан төсвийн тодотголд тусгаснаар: 2,5 саяас дээш цалинтай хувь хүний онцгой албан татварыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, хамтын тэтгэврийг болиулах, тэтгэврийн насыг уртасгах, оюутны 70 мянган төгрөгийн тэтгэмжийг зогсоох, МСҮТ-ийнхэнд олгодог тэтгэлэгийг зогсоох, хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай олгох, архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэх, 150 ам.метрээс дээш орон сууцтай айлаас татвар авах зэрэг зүйлсийг тусгасан.

Дээрх төсвийн тодотголыг өргөн барьсан цагаас өнөөг хүртэл УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороодоор хэлэлцэж байгаа ч нэгдсэн байр суурьд хүрч чадахгүй байгаа юм. 

Ямартай ч НДШ-ийг нэмэгдүүлэх эсэхийг судлах ажлын хэсэг байгуулахаар болсон.  

Тэгвэл 150 ам.метрээс дээш талбайтай орон сууц эзэмшдэг хэдэн өрх байдгийг сонирхох хүн нэлээд байна. Энэ асуудлаар Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас тодруулахад “Монгол Улсад нийт 165 мянган орон сууц байдгаас 150 ам.метрээс дээш орон сууц эзэмшдэг 4300 айл өрх байдаг байна. Энэ нь нийт орон сууцтай иргэдийн 2,6 хувийг эзэлдэг аж. Нэг зүйлийг тодруулахад гэр хорооллын орон сууц, зуслангийн байшин 150 ам.метрээс дээш талбайтай байсан ч татварт хамаарахгүй байхаар төсвийн тодотголд тусгаад байна” гэж хариуллаа.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж