ОУВС: G20 зорилгоо биелүүлж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2016.09.05-нд нийтлэгдсэн

ОУВС: G20 зорилгоо биелүүлж чадсангүй

Даяарчлалын айдас шингээсэн бага өсөлтийн шахалтаас салахын тулд дэлхийн эдийн засагт “Хүчний ажиллагаа” шаардлагатай байна гэж дэлхийн тэргүүлэх эдийн засгийн тэргүүнүүдэд Олон улсын валютын сан анхаарууллаа.

Хятадад цугларч байгаа G20 орнуудын лидерүүдэд хандсан захидлыг ОУВС өнгөрсөн пүрэв гаригт нийтлүүлж, дэлхийн худалдаа, эдийн засгийн өсөлт удирширч буйг цохон тэмдэглэв. Мөн АНУ-ын эдийн засаг санасан хэмжээнд хүрээгүй, хөгжиж буй орнуудын өсөлт тогтворгүй, Brexit-ийн дараа Их Британи доошлох хандлагатай болж байгаа зэргийг тэмдэглэжээ.

G20-ын Засгийн газрууд олон улсын худалдааны түүхэн доод өсөлтийг өдөөсөн өөрийн барааг илүүд үзэж, бусдын барааг хаадаг протекционизмын өсөлттэй тэмцэх ёстойг ОУВС сануулжээ.

"Улс төрийн нөхцөл байдал эдийн засгийн нээлттэй байдлын эсрэг савлах аюултай болж байна. Улс төр дэх шийдвэртэй алхам хийлгүйгээр дэлхийн эдийн засгийн сул өсөлтөөс нэлээдгүй урт хугацаагаар хэлмэгдэж болох юм. Улс орныг өвчлүүлж буй бүхий л асуудалд худалдааг муулах шиг амархан зүйл үгүй. Гэхдээ чөлөөт худалдааг хаах нь олон арван жилээр дэлхийн чинээлэг амьралын боломжийг удаашруулж байна гэсэн үг юм” хэмээн ОУВС-гийн захирал Кристин Лагард онцлон тэмдэглэжээ.

“Өсөлт харагдаж байгаа ч бага орлоготой олон хүнд тус болоогүй учир дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширсан. Мөн даяарчлалын гэх айдас гүнзгийрсэнтэй холбоотойгоор шинэчлэлийн өмнөх уур амьсгал удааширлаа” гэж ОУВС-гийн илтгэлд өгүүлжээ. “Тийм учраас улс орныхоо эдийн засгийг дэмжин, өсөлтийн удаашралыг зогсооход улстөрчид мөнгө, зээлийн бодлого, бүтцийн шинэчлэл, санхүүгийн арга хэмжээгээ илүү анхааралтай явуулах ёстой” гэж ОУВС улстөрчдөд уриалсан байлаа.

Нийтийн ДНБ-ийг 2018 он гэхэд 2 хувиар өсгөнө гэсэн 2014 оны төлөвлөгөө биелэхээргүй болж буйг ОУВС “Их хорийн” орнуудад сануулаад, энд илүү их хүчин чармайлт, хөрөнгө хэрэгтэйг онцолжээ.

G 20 орнууд нь дунд хугацааны ирээдүйд ойролцоогоор 5,5 хувийн өсөлтөд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа бөгөөд энэ нь 2,5 хувиас нэг нэгжээр доогуур гарах төлөв гэсэн үг юм. Хөгжилтэй эдийн засагтай орнуудад эдийн засгийн өсөлт удааширсан нь хүн ам зүйн өсөлтийн өөрчлөлттэй холбоотойгоор хөдөлмөрийн чадвар буурч, хөрөнгө оруулалт унасан зэрэгтэй холбоотой гэж ОУВС онцолж байна. Энэ утгаараа дэлхийн эдийн засаг “мэдэгдэхүйц” эрсдлийн өмнө хүрч ирснийг ОУВС-гийн мэдэгдэлд өгүүлжээ.

Геополикийн хурцатмал байдлаас эхлээд дүрвэгсдийн хямрал хүртэл эдийн засгийн бус хүчин зүйл гэдгийг ОУВС бас анхааруулсан байв. Тус сангийн шинжээчид Оросын эдийн засгийн уналт хямралын ёроолд хүрсэн ч дэлхийн нефтийн үнэ нэмэгдсэн болон ОХУ зарлагаа буулгасны улмаас нааштай ирээдүй харагдаг байгааг мөн уг илтгэлд өгүүлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж