Цэргийн албаны дарамт буюу дүрмийн бус харилцаа

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Цэргийн албаны дарамт буюу дүрмийн бус харилцаа

Оршил

Аливаа улс үндэстний аюулгүй оршин тогтнох
үндэс,
өөрийн улс орны хил хязгаар нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал,
халдашгүй
дархан байх зэргийг хариуцан хамгаалах нэр хүндтэй бөгөөд ариун,
хариуцлагатай
үүрэг Монгол Улсын зэвсэгт хүчинд ноогддог билээ. “Улсын сүр цэрэгтээ,
цэргийн
сүр жагсаалдаа” гэж үг бий. Алив улсын нүүр царай, дүр төрх нь ч цэрэг
армиас
нь харагддаг. Манай Зэвсэгт хүчин ч мөн адил Монгол улсынхаа нүүр царай
болж,
НҮБ-ийн ажиллагаанд идэвхитэй оролцож том гавъяа байгуулсан. Энэ мэтээр
тоочвол
манай армид олон бахдууштай зүйл бий.

Дээхнэ үед айлын хүү цэргийн
албанд мордох,
цэргийн албанаас халагдаад ирэхэд бөөн баяр хөөр болж хүндэлж биширдэг
байжээ.
Тэр үеийн цэрэгт яваад ирсэн залуус эх орондоо хайртай, эх оронч зөв
төлөвшилтэй тэсвэр хатуужилтай, амьдралыг
өөдрөг эергүү нүдээр харж жинхэнэ эр
хүний ёсоор хүмүүжээд ирдэг байжээ.

Одоо үед дээрх байдлаас
хамааран цэргийн алба хаах хэрэггүй, дэмий цаг алдах хэлбэр, бие бялдар,
сэтгэл
санааны дарамт авч болзошгүй гэж үзэх болжээ. Энэ юунаас болоод тэр вэ?

Энэ асуултанд хариулах олон
хариулт байх
боловч яахын аргагүй нэг гол хариулт нь дүрмийн бус харилцаа буюу
цэргийн
дэглэлт юм.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж