Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Элэгний төв хамтран албан хаагчдаас элэгний B вирусийн шинжилгээ авч, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулсан байна. Элэгний В вирүсийн шинжилгээг албан хаагчид зургаан мянган төгрөгөөр хийлгэж байгаа бөгөөд эрүүл гарсан тохиолдолд таван мянган төгрөгийн үнэтэй вакциныг гурван удаа давтан хийлгэх юм байна.
Монгол Улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж 10 хүн тутмын нэг нь элэгний B,C вирусийн халдвартай гэсэн судалгаа гарчээ. Иймээс “Эрүүл элэг” хөтөлбөрын хүрээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхээр уг арга хэмжээг зохион байгуулжээ.
Т.МӨНХ