Зам тээврийн осолд сургуулийн насны гурван хүүхэд өртжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.07-нд нийтлэгдсэн

Зам тээврийн осолд сургуулийн насны гурван хүүхэд өртжээ

Энэ сарын 6-ны өдөр Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 337 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ.

Эдгээрээс зам тээврийн ослын 256 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн нутаг Үйлдвэрчний гудамж, Хангай захын баруун замд Эрдэм транс ХХК-ны “H.Aero City” маркийн автобусны жолооч зорчигч 53 настай эмэгтэйг унагаж гэмтээсэн бол Сүхбаатар дүүргийн нутаг 32-ын автобусны буудлын зүүн замд “T.Prius” маркийн авто машины жолооч  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон  “Zil-130” маркийн жолоочтой авто машинтай мөргөлдөж, жолооч 31 настай эрэгтэй  гэмтсэн байна.

Мөн зам тээврийн осолд сургуулийн насны гурван  хүүхэд өртсөн байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлжээ.  

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж