Хууль зүйн байнгын хороо 14.00 цагт хуралдана

Хуучирсан мэдээ: 2016.08.29-нд нийтлэгдсэн

Хууль зүйн байнгын хороо 14.00 цагт хуралдана

Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдана. Хурлаар Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагаж өмрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.

Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хуралдаж Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Тухай үед АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч цаг тулсан асуудал гэж нэг өдрийн завсарлага өгсөн. Байнгын хорооноос өгсөн завсарлага дуусч хурал зарласан боловч АН-ын бүлэг даваа гаригт /2016.08.29/ хуралдах бүлгийн хурал дээр Хууль зүйн, дотоод хэргийн сайдаас мэдээлэл сонсож байж саналаа нэгтгэнэ гэсэн тул хурал цуцлагдсан юм.

Тэгвэл өнөөдөр бүлгийн хурлын дараа буюу 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж