Улаанбаатарт 30 хэм халуун байна

Хуучирсан мэдээ: 2011.07.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 30 хэм халуун байна

Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их халуун үргэлжилнэ.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулс, зүүн зүгийн нутгаар  22-27 градус, говийн нутгийн баруун хэсгээр 36-41 градус, Орхон Сэлэнгийн сав газар болон говийн  нутгийн зүүн хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 28-30 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт : 16 хэм дулаан, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт

866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж