Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийг шалгана

Хуучирсан мэдээ: 2016.08.26-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийг шалгана

Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийхээр болжээ. Шалгалтын хугацаа наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

Уг шалгалтын хүрээнд тухайн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэх зэрэг зөрчлийг арилгуулахаар Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд хяналт, шалгалтыг зохион байгуулах аж.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн тухай хууль, Автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилготой гэдгийг албаныхан онцоллоо.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж