Олимпийн наадамд топ дөрвөн спорт буюу жүдо, чөлөөт бөх, буудлага болон боксын төрлүүдээр оролцдог болсон цаг өнгөрснийг “Рио-2016” наадам харуулсан. Энэ удаа Монголын 43 тамирчин Риог зорьсоноос анх удаа таэквондогийн тамирчин П.Тэмүүжин өрсөлдөж, IX байрыг эзэлсэн билээ.
Тэгвэл Монголын таэквондогийн холбоо П.Тэмүүжинд приус 30 маркийн авто машин бэлэглэсэн байна. Ингэхдээ “Токио 2020” олимпийн наадамд амжилт үзүүлэхийг бэлгэдэн “2020 УБА” дугаартай бэлэглэжээ.
Олимпийн таэквондогийн эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрсөлдсөн П.Тэмүүлэн шөвгийн 16-д Мексикийн Саул Гутьррестэй өрсөлдөж, 12:11 онооны харьцаагаар ялан шилдэг наймд үлдсэн. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн төлөө Испанийн Г.Бониллатай тоглож, 7:4 онооны харьцаагаар хожигдсон. Гэхдээ түүнд дахин тоглолт гарсан ч Йорданы тамирчинд дийлдсэн юм. Хэрвээ түүнийг хожсон тохиолдолд хүрэл медалын төлөө тоглох эрхийг авах байсан юм.
П.Тэмжүүжин жиндээ өрсөлдсөн 16 тамирчнаас 9-р байрыг эзэлсэн. Тэрээр БНСУ-ын дасгалжуулагч Хо Ин Ёны удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг.
Пүрэвжав Тэмүүжин
- 1994-06-02, Дархан хот, Монгол Улс
- Олимпийн наадамд анх удаа оролцлоо
- 2013, Зүүн Азийн наадам, Хүрэл медаль
- 2013, Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алт, Хүрэл медаль
- 2016, Олимпийн эрх олгох тэмцээн, Мөнгөн медаль
- "Алдар" спорт хороо
Ч.БОЛОР