УИХ-ын чуулган өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2016.08.26-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулган өндөрлөв

УИХ-ын үдээс хойших хуралдаан өндөрлөж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд –ийн нэг дэх хэлэлцүүлгийг хийгээд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр Нийгмийн даатгалын шимтгэлийг 2,5 хувиар нэмж 12,5 хувь болгох шийдвэрийг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байсан юм. Мөн заавал хийх шаардлагагүй хойшлуулж болох зарим асуудалд хөрөнгө төсөвлөж оруулж ирсэн гэж шүүмжилж байлаа.

Чуулганы хуралдааны төгсгөлд 51 хууль, тогтоолын төслийг эргүүлэн татах саналыг Засгийн газраас ирүүлсэн хэмээн УИХ-ын дарга танилцуулаад хуралдааныг өндөрлүүллээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж