Хуучирсан мэдээ: 2011.07.16-нд нийтлэгдсэн

Монголчуудыг
огшоодог баярлуулдаг баяр бол яалт ч
үгүй наадам. Жил бүрийн наадмаар бид огшиж баярлаж, цэнгэдэг боловч бидний мэдэхгүй олон зүйлс энд бий. Нүүдлийн суурьшлын соёлын аль
алиныг сайн мэдэхг
үй шинэ хотчуудын хувьд наадмаар заримдаа ойлгохгүй өнгөрдөг зүйлс ч бий. Бид өөрсдөө сайн мэдэхгүй байгаа наадам маань
гадныханд яаж т
өсөөлөгддөг бол гэж сониучирхан бодоод
тэдний
өмнөөс өөрийгөө тавьж үзэхийг зорив. Ингээд Монгол
наадмыг сонирхсон гадны жуулчны х
үүрнэлийг сонирхоно уу.

Дээр дор бөөн хүмүүс хүүхэд насандаа цаасан дээр элсны ширхгүүдийг тавиад доороос нь соронз гүйлгэн сонирхдог байсан шиг
хуйлран г
үйлдэхийг харахад сонин. Ийм олон хүн яагаад ингэж нэгэн тийш гүйлдэнэ гээч. Монголчуудын
хамгийн хийморьтой иртэй хурд гэж билэгшээдэг соёолон мо
рьдыг тосч гүйж байгаа нь. Тэд эрэмгий хурдан адгуусны хөлд гишгүүлэхээсээ ч эс айн морьдыг
даган бараг л
өөрсдөө морьд мэт гүйлдэнэ. Саяхан хэдэн арван
км-т давхиад ирсэн морьдын х
өлөрсөн биед гар хүргэж гэмээнэ тэд ирэх жилдээ
аз хийморьтой явна гэдэгтээ

итгэдэг. Яг л эртний х
үмүүс ямар нэгэн утааны
анирыг
үнэрлэх, эсвэл
ангуучилсан амьтныхаа амьд элгийг идэж гэмээнэ хийморьтой явна гэж итгэдэг шиг
ийн хошуурах нь нэг талын мухар с
үсэг гэмээр. Хуйлрах хүмүүсийн давалгаа
хамгаалалтын малгай, богино долгион
ы станцаар зэвсэглэсэн цагдаагийнхны хамгаалалтыг даван сэтлэв. Хаа сайгүй цагдаагийнхны цахилгаан
бороохойны дуу чад чад хийнэ. Гэхдээ цахилгаан бороохойд
өртсөн монголчууд ч эмзэглэж
байгаа юм алга. Цагдаагийнхан ч алба ажлаа г
үйцэтгэж байгаагийнхаа хувьд цагдаагийнхаа эрх сүрийг үзүүлэх боловч хуйлрах дайрах
адилхан монголчууддаа ч ил
үү хатуурхахгүй байгаа бололтой. Илт хөөрөлхөн бусдыгаа өдөөх эсвэл архины халуунд
аархах онгиргон залуус руу цахилгаан бороохойгоо чигл
үүлэх боловч тэднийгээ өвтгөхгүй гэмтээхгүйгээ мэдээд байгаа бололтой. Ямар ч гэсэн гадны хүнд үл ойлгогдох харин
монголчуудын хувьд дотоод сэтгэлгээгээрээ зохицуулагдах “харилцаа” энд байна.
Яг Энэтхэгт замын гэрлэн дохионд захирагдахг
үй мөртлөө учраа олоод хөдөлгөөнөө зохицуулаад байдаг шиг.

Миний хувьд
хамгийн гол зорилго мухар с
үсгийн маягтай хөөрөлд автсан хүмүүсийн урсгалаас аль болох
хурдхан зугатах байлаа. Гэвч санасныг бодоход энэ их амархан з
үйл байлаа. Хүчтэйхэн хоёр гурав харайхад
л аймаар санагдсан тэр урсгалаас би мултарч чадав,
бараг амьд гарч чадахгүй нь гэж айж байсан мөртлөө. Сонирхолтой нь энэ их
урсгалаас гарангуут з
өндөө олон монголчууд
галзуу мэт т
үрхрэн байгаа тэр их хүнийг хажуухны товцгоос тайван харж зогсох юм. Тэд яг бид ойд зугаалан
суугаа мэт х
үүхэд нялхастайгаа, майхан
сэлттэйгээ ойролцоох товцог болгон дээр суух. Х
үүхдүүд тожигнон гүйлдэж, хөгшид нь эвхдэг сандал дээр
налайж, яагаад ч юм бэ энд бараг тэнгэрийн оддоос ч ил
үү харагддаг цаасан шувуу
нисгэн тоглож байсныг урьд
өдрийн хязаалан насны уралдаанаас харж л байсан л даа. Гэхдээ яагаад тэд ийн олноороо
цугладгийг ойлгоход хэц
үү. Намайг морьтнуудын үймээнээс айн ширвээтэж зогсох зуур тэд харин ч тааваараа хуучны оросын
дурангаар хэний ямар з
үсний морьд түрүүлж эхлэхийг таамаглан зогсч байсан гэдгийг ерөнхийдөө таамаглаж байсан ч тэдний сэтгэлийн хөөрлийг өөрөөр хэлбэл, тэдний кайф-ийг төсөөлж ч чадахааргүйдээ гутармаар. Дөнгөж хөлд орж байгаа болов уу
гэмээр жоохон жаал хэнээр ч заалгааг
үй мөртлөө “гүүг гүүг гүүргий гүүргий…” гэж хашгирах. Өмнөх буюу наадмын эхний өдөр /уг нь морьдын уралдаан
долдугаар сарын 10-нд эхэлсэн юм билээ л дээ, би
өөрийнхөөрөө наадмын нээлт эхэлсэн өдрийг эхний өдөр гээд бодчихсон байсан юм/
би арай
өндөрлөг газарт байрлаад
монголчуудын ойлгох
ыг
хичээсэн юм. Тэгсэн чинь хэлэхэд эвг
үй ч гэсэн физиологийн нэг шаардлага гараад… /үүнийг юу гэдгийг бараг ойлгох
байх/ Физиологийн тэр шаардлагыг хангахын тулд би уртын урт дараалалд зогсов.
Монголын хамгийн хэц
үү асуудал нь энэ. Хөдөөгүүр явахад хаашаа ч харсан
тэгш талд б
үсгүй хүн яах билээ. Дээл нөмрөөд явган сууж болно гэдэг ч
би чадахг
үй. Энэ удаа тэр хэцүү “ажил”-ыг хийвч гэсэн хаа сайгүй бөөн наадамчин байгаа болохоор яах ч аргагүй.

Тэгээд жорлон гэж
нэрлэсэн хоёр контейнейрийн гаднах урт дараалалд з
өндөө зогслоо.  Хоёр контейнейрийн нэг нь эмэгтэйчүүдийнх, нөгөө нь эрэгтэйчүүдийнх. Мэдээж хэрэг эмэгтэйчүүдийнх аймаар их урт. Зарим
нэг б
үсгүйчүүд тэсгэл алдан эрэгтэйчүүдийн хэсэг рүү дайран орохыг эрмэлзэв. Та
нар бод доо. Гэнэт тэсгэл алдах /энэ бол з
өвхөн илүүдлээ гадагшлуулах тухай асуудал шүү/ Над шиг тэвчээр муутай хүн монголчуудын өдөр болгон иддэг хуушуур
хэмээх маханд боосон гурилыг тосонд хайрсан нэг т
өрлийн түргэн хоолыг айраг хэмээх адууны сүүг эсгэсэн ундааг уучихсан
байхад хэдэн минут тэсэх билээ. Гэвч би нэг цаг тэссэн б
өгөөд яг мөнөөх хүслэнт жорлонгийнхоо өмнө ирэнгүүтээ аймаар үнэрээс нь болоод орж чадаагүй. Хамраа даран огихгүйг хичээн гүйж байхад минь хурдан
морьдын уралд
аан хэдийнэ
дуусчээ.

А.АНУ

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж