Италийн төв хэсэгт орон нутгийн цагаар энэ сарын 24-ний үүрээр хүчтэй газар хөдөлсний улмаас 247 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн сураггүй болоод байгаа бөгөөд цаашид амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна. Италийн Засгийн газрын зүгээс гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах талаар боломжит бүхий л арга хэмжээг авахаа мэдэгдэж, гамшгийн бүсэд онц байдал тогтоон аврах ажиллагаа явуулж байгаа юм.
Уг байгалийн гамшигт монгол хүн өртсөн байх вий гэсэн болгоомжлол бий. Тэгвэл Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали улсад суугаа ЭСЯ-наас “Одоогийн байдлаар монгол иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй. Гамшгийн голомттой ойр байрладаг хот, сууринд оршин суудаг монгол иргэд бүгд аюулгүй байна” гэж мэдээлжээ.
Гадаад харилцааны яамнаас Ром дахь ЭСЯ-аар дамжуулан монгол иргэдтэйгээ байнгын холбоотой ажиллаж байгаа гэнэ.
Д.Цээл