Цагдаагийнхан баяраа тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.16-нд нийтлэгдсэн

Цагдаагийнхан баяраа тэмдэглэлээ

Жил бүрийн долдугаар сарын хоёр дахь бямба гаригт Монголын цагдаагийн байгууллагынхан баяраа тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож буйгаараа онцлог.  Наадмын өмнө буюу долдугаар сарын 9-нд Цагдаагийн ерөнхий  газрын дарга цагдаагийн хошууч генерал Д.Сандаг-Очир тушаал гарган Ардын хувьсгалын 90, Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн офицерүүдийн цол, тэмдгийг гардуулсан. Энэхүү тушаалаар цагдаагийн хурандаа ес, цагдаагийн дэд хурандаа 42, цагдаагийн хошууч 58, цагдаагийн ахмад 122, цагдаагийн ахлах дэслэгч цол 122 хүнд олгож, офицерийн бие бүрэлдэхүүнд шинээр 28 хүн оруулан цагдаагийн дэслэгч цол олгож, цол тэмдгийг гардуулсан. Харин өнөөдөр буюу долдугаар сарын 16-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд баярын арга хэмжээ боллоо. Баярын үеэр баярын жагсаал, хүндэтгэлийн тоглолт, спортын өдөрлөг зохион байгуулж 600 гаруй цагдаагийн албан хаагч үзүүлэх тоглолт боллоо. Цагдаагийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн хүндэтгэлийн концерт ирэх мягмар гаригт буюу долдугаар сарын 19-нд Соёлын төв өргөөнд болно. Харин өнөөдөр орой Сүхбаатарын талбайд цэнгүүн болох юм.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж