Осол болон галын дуудлагагүй тайван байна

Хуучирсан мэдээ: 2011.07.16-нд нийтлэгдсэн

Осол болон галын дуудлагагүй тайван байна

Өнөөдөр 15.00 цагт Шуурхай удирдлагын төвд гал болон усанд осолдсон дуудлага үгүй тайван байна гэж Онцгой байдлын ерөнхий газрын зохицуулагч тэргүүн ахмад Цэрэндаваа мэдээллээ. Наадмын өдрүүдэд гал усны осол гараагүй тайван байлаа. Одоогийн байдлаар наадмын өмнө буюу долдугаар сарын 4,5-нд усанд осолдсон хоёр хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж