103-т 105 дуудлага ирээд байна

Хуучирсан мэдээ: 2011.07.16-нд нийтлэгдсэн

Өнөөдөр өглөөний 09 цагаас 14,00 цаг хүртэл түргэн тусламжийн шуурхай төв буюу 103 дуудлагын утсанд 105 дуудлага ирээд байна гэж Мэдээлэл, шуурхай удирдлагын 103 төвийн ахлах зохицуулагч Д.Солонго мэдээллээ. Тус төвийн хувьд баяр наадмын үед ачаалал ихтэй ажилласан. Ердийн үед 450-500 дуудлага ирдэг бол баяр наадмын өдрүүдэд 600 гаруй дуудлага ирж байсан. Эдгээрийн дийлэнх нь даралт ихсэх болон зүрх судасны өвчлөл, хоолны хордлого зэрэг байсан байна. Харин төрөлтийн гэх мэт дуудлага ердийн үеийнхтэй ижил төвшинд байсан байна. Өнөөдрийн хувьд мөн л даралт ихсэх, зүрх судасны өвчин, хоолны хордлого гэх мэт дуудлага ирж буй, харин осол болоод архи согтууруулах ундаатай холбоотой дуудлага ирээгүй байна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж