Дэлбэрэлтийн дараа Мумбаид очир алмаз цацагдсан байв

Хуучирсан мэдээ: 2011.07.16-нд нийтлэгдсэн

Дэлбэрэлтийн дараа Мумбаид очир алмаз цацагдсан байв

Долдугаар сарын 13-ний өдрийн Мумбай хотын дэлбэрэлтийн дараа гудамжинд очир алмаз цацагдсан байлаа. Террористуудын хоёр дахь бай болсон бөөнийн Завери (Zaveri Bazar), захад гоёл чимэглэлийн олон мухлаг байдаг. Аллага хийгдсэн өдөр мухлагаа хаасан худалдаачид очир алмазаа халааслан хадгалах газраа хүргэхээр явцгааж байжээ. Дэлбэрэлт гарангууд алмазууд гудамжаар цацагдсан байлаа.
Хотын гар урчууд худалдаачдын үйлдвэрчний эвлэлийн хийсэн тайлбараар худалдаачид үдийн цайнд гарахдаа ч алмазаа халааслан явдаг гэнэ. ҮЭ энэ аллагын улмаас үнэт чулууны наймаачдын үзсэн хохирлыг 250 сая рупий гэж үнэлэв. Тэд аллагын газар ажиллаж байгаа шүүх цагдаагийнхан очир алмазын заримыг авна гэсэн айдас байна.
Хэвлэлд бичиж байгаагаар худалдаачид дараа нь хохирлынхоо хэмжээг нэмэн мэдүүлж залилан хийж магадгүй гэнэ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж