Дэлхийн хамгийн том агаарын дэлгэц

Хуучирсан мэдээ: 2016.08.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том агаарын дэлгэц

Өнгөрөгч лхагва гарагт  (2016.08.24) “MTV Video Music Awards”-н сурталчилгааг хийх зорилгоор Нью-Иорк хотын Хадсон гол дээгүүр хоёр нисдэг тэрэг энэхүү үзүүлбэрийг үзүүлжээ. Ингэхдээ нэг нь 76 метр өргөн тугийг ардаа чирэн нөгөө нь хажууд нь нисэнгээ уг туган дээр видео бичлэг тусгасан байна. Ийнхүү Нью-Иоркийн орой агаарт эрх чөлөөний хөшөөний өндрийн дайтай  урт туган дэлгэцэн дээр Grande, Nichi Minaj –н видео,  “MTV Video Music Awards”-н лого харагдсан нь хүн бүрийг алмайруулсан байна. Энэхүү үзүүлбэрийг Brainding By Air нэртэй агаарын сурталчилгаа хийдэг компани гүйцэтгэсэн бөгөөд өмнө нь аварга том гутлаас эхлүүлэн шар айрагны лааз хүртэл олон төрлийн бүтээгдэхүүнийг агаарт нисгэсэн туршлагатай аж. Brainding By  Air, MTV-н энэхүү хамтын үзүүлбэр нь дэлхийн хамгийн том агаарын дэлгэц гэсэн төрлөөр Гиннесийн номонд бүртгэгдэхээр болсон байна.

Эх сурвалж: wired

Б.БАТБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж