Хятадын эрэгт асар том нефтийн толбо гарч ирэв

Хуучирсан мэдээ: 2011.07.16-нд нийтлэгдсэн

Хятадын эрэгт асар том нефтийн толбо гарч ирэв

Тус орны зүүн хойд эргийн далайн усанд асар том нефтийн толбо байгааг энэ сарын 15-нд Хятадын хэвлэл мэдээллээр аргагүйн эрхэнд зөвшөөрөн хүлээсэн байна.
Сүүлийн өдрөө хүртэл нуун дарагдуулж байсан нефтийн толбо нь 4250 квадрат километр хэмжээтэй байгаа нь Сингапурын газар нутгаас зургаа дахин том. Эдгээр талбайгаас гадна 3400 кв/км талбай хэсэгчлэн бохирдсон байна.
Хятадын Далай, тэнгисийн алба байгаль орчинд учруулсан хохирлыг төлүүлнэ гэлээ. Уг толбыг арилгасны дараа л хохирлын тоо хэмжээг гаргах ажээ. Хаанаас нефть далайд асарч байгаа нь тодорхойгүй. Тэр бүсэд далайгаас нефть олборлох хэд хэдэн цамхаг байдаг. Тэднийг Америкийн ConocoPhillips ба Хятадын төрийн мэдлийн CNOOC компани эзэмдэг ажээ. Хятадын компани нефтийн асгаралтыг хяналтад байгаа гэв. ConocoPhillips компанийн мэдээгээр агаралтыг зогсоож чадсан байна.
Гэхдээ тэдний мэдээг мэргэжилтнүүд хэтэрхий яарсан гэж үзэж байгаа нь уг томбоны хэмжээ ихсэж буйтай холбожээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж