Шүүгчдийн цалинг бууруулах нь үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэв

Хуучирсан мэдээ: 2016.08.30-нд нийтлэгдсэн

Шүүгчдийн цалинг бууруулах нь үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэв

  • Хууль зүйн дотоод хэргийн яам, ХХЕГ хамтран Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмын Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдан мөнгөн медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяаг гурван өрөө байраар, боксын төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэн хүрэл медалийн эзэн болсон Доржнямбуугийн Отгондалайг хоёр өрөө байраар тус тус шагнаж, түлхүүрийг нь өчигдөр гардуулан өгчээ.


  • Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хууль, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ. Улмаар эдгээр хуулийн хэрэгжих хугацаа нь 2016 оны 09 дүгээр сарын 01 буюу батлагдсан өдрөөс 9 сарын дараа байхаар хуульчлагдсан байсан. Харин Улсын Их Хуралд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулан 2017 оны 07 сарын 01-ний өдөр болгон өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Энэ нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.1, 14.2 дахь заалтыг зөрчсөн гэж О.Баасанхүү гишүүн тайлбарласан байна.


  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас өөрийн хүсэлтээр татгалзахаар болсноо мэдэгдсэн П.Цагаан өчигдөр өөрийнх нь оронд томилогдож буй УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ын дарга асан Ц.Баярсайханд тамгаа гардуулан өгчээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар 2009 оноос хойш ажиллаж байсан П.Цагаан ажлаа өгөхөөр болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.


  • Чингис хаан олон улсын нисэх буудлаас хуваарийн дагуу нисэх зарим чиглэлийн нислэг цаг агаарын нөхцөл байдлаас болж өчигдөр түр саатсан тухай эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал өглөөний 10.20 цагас Мөрөнгийн чиглэлд нисэх байсан MR1031 онгоц, 12.30 цагаас Хөх хотын чиглэлд хийж байсан MO801 онгоц саатжээ. Бусад чиглэлд нисэх нислэгийн тухайд хуваарийн дагуу бүртгэл нь явагджээ.


  • 2016 оны улсын төсвийн тодотголоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багц 45.0 хувь, Улсын дээд шүүхийн багц 3.2 тэрбум төгрөг болох бөгөөд энэ нь нэгдсэн төсвийн зарлагын 0.46 хувьтай тэнцэх гэнэ. Ингэхдээ шүүгчдийн цалинг 61-63 хувь бууруулах ба цалингийн сангийн 3.2 тэрбумаар танахаар төлөвлөсөн байна. Тиймээс шүүхийн төсөв, шүүгчийн цалинтай холбоотой асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Улмаар шүүгчдийн цалинг бууруулж байгаа нь Олон улсын жишиг болон Монгол Улсын үндсэн хуулийг зөрчиж буй гэдгийг онцолсон байна.


  • Сая гаруй хүн амтай хотынхоо өмхий үнэрийг дарахын тулд Улаанбаатарт дахин нэг шинэ цэвэрлэх байгууламжийг барих шаардлагатай болсон. Иймээс өмнөх Засгийн газар ачааллаа даахаа больсон одоогийн цэвэрлэх байгууламжийн хажууд шинэ цэвэрлэх байгууламжийг концессын гэрээгээр барихаар шийдвэрлэж, сонгон шалгаруулалтыг зарласан. Гэтэл шинэ Засгийн газар саяхнаас концессын гэрээгээр хийгдэх бүх ажлыг зогсоох шийдвэрийг гаргажээ. Хэн хэдэн төгрөгийн санхүүжилт гаргаж, хэзээнээс эхэлж,  хэдий хугацаанд шинэ цэвэрлэх байгууламжийг барих вэ гэдэг нь тодорхойгүй ч Улаанбаатар хотын захиргаа өөрсдөө энэ бүтээн байгуулалтын ажлыг гардан хийхээ С.Батболд дарга тайлбарласан байна.


  • Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн улсын чанартай авто замд эвдрэл гарчээ. Тус чиглэлийн улсын чанартай А0501 дугаартай замд удаа дараа орсон хүчтэй аадар бороо орж, хэт халалт үүссэний улмаас ийн эвдрэлүүд гарсан байна. Тиймээс осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн тул тус чиглэлийг зорих жолооч, тээвэрчид орой үдшийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед анхаарал болгоомжтой зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явахыг албаныхан анхаарууллаа.


  • МАН-ын сонгуулийн штабыг удирдсан ч өөрөө ямар нэгэн өндөр албан тушаал аваагүй гэх Ерөнхий сайд асан С.Баярыг Монгол Улсыг төлөөлөх элчингээр томилохоор болсон тухай албан бус мэдээлэл өчигдрөөс тархаж эхэллээ. Түүнийг Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар томилохоор болсон гэх мэдээлэл байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж