Уналт сэргэв: Оросын ДНБ долдугаар улирлын хүчин зүйлийн дараа өмнөх сарын 0 үзүүлэлтээс 0,1 хувиар буурлаа гэж Оросын Эдийн засгийн хөгжлийн яамнаас/ЭЗХЯ/ мэдээлэв. Оросын Төв банкны наймдугаар сарын үнэлгээнд бол 2016 онд Оросын ДНБ 0,3–0,7 хувиар буурах ажээ. Харин Олон улсын валютын сан энэ жилийн Оросын эдийн засгийн уналт 1,2 хувь болно гэсэн байна.
"Оросын нийгэм, эдийн засгийн хөгжлийн урьдчилсан дүгнэлтээр эдийн засагт бага зэргийн удаашрал бүртгэгдлээ” гэж яамны мэдээнд өгүүлжээ.
Оросын эдийн засгийн хөгжлийн яамны үнэлгээгээр тав, зургадугаар сард улирлын нөхцлийг нь хассан өсөлтийн үзүүлэлт тогтворжсоны дараа 0,1 хувиар ДНБ хорогдлоо. Аж үйлдвэрлэл ба бөөний худалдааны сөрөг үзүүлэлт тэр хорогдлын гол шалтгаан болсон байна.
Эдийн засгийн өсөлтийн жилийн хурд дараалсан гурван сард удааширч эхэлсний дараа долдугаар сард хурдсах хандлага гарч ирэв. ДНБ-ий өсөлт нь тавдугаар сарын 0,5, зургадугаар сарын 0,6 ба өнгөрсөн оны 0,7 хувиудаас долдугаар сард бага гарчээ. Энэ жилийн эхний долоон сард Оросын ДНБ 0,9 хувиар өмнөх оны мөн үеийнхээс унасан байна. Улирлын хүчин зүйлийг хассанаар 0,3 хувийн өсөлт гарсан ч зургадугаар сард дахиад л хасах индексийг харуулжээ. Боловсруулан бэлтгэх аж үйлдвэрлэл -0,9 хувийг үзүүлсэн нь энэ уналтыг өдөөжээ. Мөн түүнчлэн эрчим хүч, хий ба усны үйлдвэрлэл ба хувиарлалтад 0,5 хувийн уналт ажиглагдав. Уул уурхайн олборлолт 0,1 хувийн өсөлтөө хадгалан үлдэв. Хөдөө аж ахуйн үйлдвэр ихээхэн өсөлттэй 0,7 хувийн өсөлтийг харуулжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР