Долоон сая хүрэхгүй хүн амтай, коммунист дэглэмтэй Лаос улс олон улсын анхааралд байна. Ирэх долоо хоногт дэлхийн олон орны төр засгийн тэргүүнүүд Азийн чуулга уулзалтад оролцохоор Лаос улсын нийслэлд цуглах юм. Хүндэт зочдын дунд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама багатаж байгаа бөгөөд тэрбээр Вашингтоны Азид нөлөөгөө нэмэгдүүлэх бодлогыг Лаос улсаар үргэлжлүүлж байна. Ази дахь Хятадын эдийн засаг, цэрэг армийн хүч нөлөөний эсрэг АНУ бүс нутаг дахь идэвх оролцоогоо нэмэгдүүлэхийг хичээж байгаа нь нууц биш.
Гэхдээ Лаос улсад Хятадаас илүү хөрш Вьетнамын нөлөө илүү байдаг аж. Лаос улс нь Хятадын санаачилсан шинэ торгоны зам худалдааны стратегийн гол чиглэл учраас Зүүн Өмнөд Азид чухал байр суурь эзэлж байна. Хятадын засгийн газраас Лаостой долоон тэрбум ам.долларын төмөр зам барих төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон боловч гэрээний нөхцөлд санал зөрөлдсөнөөс зогссон байгаа аж. Гэхдээ Бээжин нь 2014 болон 2015 онуудад жил бүр Лаос улсад нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Лаосын засгийн газраас олон тооны усан цахилгаан станцыг Меконг мөрний дагуу барьснаар Азийн эрчим хүчний төв болж, хөрш орнууддаа цахилгаан экспортлох бодлого баримталж байгаа аж. Энэ чиглэлд Барууны орнууд Лаос улстай хамтарч ажиллах сонирхол их байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS