Индонезид галт уул дэлбэрч хүмүүсийг нүүлгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.16-нд нийтлэгдсэн

Индонезид галт уул дэлбэрч хүмүүсийг нүүлгэж байна

Индонезийн Сулавеси арлын Локон галт уулын бүсээс хүмүүсийг нүүлгэж эхэлсэн тухай орон нутгийн захиргааны мэдээнээс үндэслэн Agence France-Presse мэдээлж байна.
Associated Press агентлагийн авсан мэдээгээр орон нутгийн эрх баригчид дэлбэрч байгаа галт уулын 3,5 км-ийн бүсээс 27 мянган хүнийг нүүлгэж байна. Эхний ээлжийн 2,5 мянган хүнийг сургууль, сүмийн байрнуудад орогнуулаад байна.
Галт уулын судлаачид цаг алдалгүй хүмүүст сануулга хүргэснээр онцын сандралдаагүй нүүлгэх ажил эхэлжээ. Локон галт уулын анхны дэлбэрэлт 14-ний өдрийн орон нутгийн цагаар 22:31-д гарсан ба 15-ны өдрийн шөнө дунд дахин хоёр дэлбэрэлт болов. Одоогоор уг дэлбэрэлтийн улмаас 56 настай нэг эмэгтэй үрэгдээд байна.
Индонезид 129 идэвхтэй галт уул байдаг. Хамгийн сүүлчийн галт уулын томоохон дэлбэрэлт өнгөрсөн жилийн аравдугаар сард гарсан байлаа. Тэр үед 16 жилийн дараа сэрсэн Мерапи галт уул 350 хүний аминд хүрсэн билээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж