“Өлсгөлөн тоглоом” цувралын од Женнифер Лоуренс АНУ-ын Санта-Моника дахь байшингаа 1.15 сая ам.долларын үнэ хүргэн худалджээ. Тэрбээр Холливудад анх хөл тавьсныхаа дараа уг байшинг 2006 онд 879 мянган ам.доллараар худалдаж авч байсан аж. Женнифер Лоуренс байшингаа зарж оронд нь Нью-Йоркийн баячуудын дүүрэгт байр түрээслэх санаатай байгаа гэнэ.
Өдгөө 26 настай Женнифер Лоуренс сүүлийн хоёр жил дараалан өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтад багтах болсон юм. Түүний жилийн орлого 46 сая ам.долларт хүрчээ.
Эх сурвалж: Dailymail.co.uk
Б.АНХТУЯА