Хуучирсан мэдээ: 2011.07.16-нд нийтлэгдсэн

Сирийн хотуудад баасан гаригт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр наад зах нь 28 хүн алагдсаны нэг нь хүүхэд байв. Зуу гаруй хүн шархтжээ. Энэ тухай сөрөг хүчний идэвхтнүүдийн мэдээнээс ишлэн Agence France-Presse дамжуулсан байна.
Сирийн нийслэл Дамаск хотод 16 хүн алагдсан байна. Мөн Сирийн хойд хэсгийн Идлиб хотод өмнөд нутгийн Дераа хотод жагсагчид амь үрэгджээ.
Сирид өчигдөр буюу баасан гаригийн эсэргүүцэлд нэг сая гаруй хүн оролцсон байна. Сөрөг хүчин мэдээлснээр Хама ба Дейр аз-Заур хотын гудамжнаа сая хүн жагссан гэнэ. Энэ жилийн гуравдугаар сараас эхэлсэн ард түмний эсэргүүцлийн явцад өчигдрийн жагсаал хамгийн олон хүнийг хамарлаа гэж "Аль-Жазира" мэдээлэв. Эсэргүүцэлд автсан зарим хотуудыг сөрөг хүчин хянаж байгаа ба цэрэг, цагдаа тийшээ орохоос эмээж байгаа гэнэ.
Дөрөвдүгээр сараас хориглогдсон эсэргүүцэлд оролцогсогсод ерөнхийлөгч Башар Ассадыг огцрохыг шаардаж байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж