Төв азийн эрдэм шинжилгээ судалгааг дэмжих хөтөлбөр

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Төв азийн эрдэм шинжилгээ судалгааг дэмжих хөтөлбөр

Энэ нь Төв Азийн Казакстан, Киргизстан, Узбекистан,
Тажикистан болон
Монголын их сургууль, коллежийн нийгмийн ухааны багш нарын хичээлийн
агуулга, арга зүйг шинэчлэх, баяжуулах, өргөжүүлэх зорилго бүхий эрдэм
шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилготой хөтөлбөр юм. Тэтгэлэг нь
cap бүрийн 100-250 ам. долларын тэтгэлгээс гадна судалгааны үйл
ажиллагааны зардлаас бүрдэнэ. Энэхүү төслийн уралдаанд судлаачид бие
даан оролцож болохоос гадна бүс нутгийн судлаачдын хамтын төслийг
хязгаарлагдмал тоогоор хүлээн авна. Хамтын төсөлд оролцогчид нь бүс
нутгийн янз бүрийн орнуудын судлаач багш нараас бүрдсэн байх бөгөөд бүс
нутгийн хэмжээний сэдвээр судалгаа хийж хичээл заах төлөвлөгөөтэй байх
ёстой. Судалгааны тэтгэлэг авагч багш, судлаачдад барууны орнуудын
шилдэг их сургууль, коллежийн зөвлөх томилон өгч (түүнчлэн сонгох
боломжтой) хамтран ажиллах боломжоор хангана.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж