Үнэт чулуу, металлын экспорт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.08.28-нд нийтлэгдсэн

Үнэт чулуу, металлын экспорт нэмэгджээ

Түүхий эдийн ханш унаж дийлэнх экспортын бүтээгдэхүүний экспорт агшилттай гарсан энэ үед үнэт чулуу болон металл гоёлын зүйлсийн экспорт 89 хувиар өссөн дүнтэй буйг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Үнэт чулуу, гоёлын зүйлсийн экспорт нэхмэл, эдлэл, бүтээгдэхүүнийг ардаа орхиж, эрдэс бүтээгдэхүүний ард бичигдэх экспортын гол бүтээгдэхүүн болжээ. Монгол Улсын 2016 оны эхний долоон сарын статистикийг аваад үзвэл нийт 342 орчим сая ам.долларын үнэт чулуу болон металл гоёлын зүйлс экспортод гаргасан аж. Жилийн өмнө энэхүү хэмжээ 180 ам.доллараар хэмжигдэж байсан юм. Харин улсын хэмжээнд нэхмэл бүтээгдэхүүний экспорт он гарсаар 196 сая ам.долларт хүрснийг ҮСХ онцлон мэдээллээ.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж