Н.Учрал нарын найман гишүүн ажлаа тасалжээ

Хуучирсан мэдээ: 2016.08.26-нд нийтлэгдсэн

Н.Учрал нарын найман гишүүн ажлаа тасалжээ

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийгээд өнөөдөр хуралдахаар тов зарласан. Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдаан 50 хувийн ирцтэй эхэлсэн ч явцын дунд гишүүд нэмэгджээ. Харин хуралдааныг Т.Аюурсайхан, Сү.Батболд, Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин нарын найман гишүүн тасалсан байна.

Чөлөө авсан болоод томилолттой гурван гишүүн байна. Тодруулбал Ё.Баатарбилэг, О.Содбилэг нар чөлөө авсан бол Д.Тэрбишдагва томилолттой яваа аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж