С.Баярыг Элчин болох яриа дэгдэв

Хуучирсан мэдээ: 2016.08.29-нд нийтлэгдсэн

С.Баярыг Элчин болох яриа дэгдэв

МАН-ын сонгуулийн штабыг удирдсан ч өөрөө ямар нэгэн өндөр албан тушаал аваагүй гэх Ерөнхий сайд асан С.Баярыг Монгол Улсыг төлөөлөх элчингээр томилохоор болсон тухай яриа дэгдлээ. Түүнийг Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар томилохоор болсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхлээд байна.

Албаны эх сурвалжууд энэ талаар тодорхой мэдээлэлгүй байна гэх хариултыг өглөө. ИБУИНВУ-д Монгол улсаас Н.Тулга Элчин сайдаар сууж байгаа юм. Гэхдээ түүний элчингээр суух хугацаа аравдугаар сард дуусгавар болж буй аж. Ерөнхий сайдын суудлаасаа бууснаас хойш АНУ-д амьдрах болсон С.Баярыг ИБУИНВУ-д суух Элчин сайдаар явуулснаар гадаадад амьдрах хүслийг нь улсын зардлаар биелүүлсэн хэрэг болно гэж үзэх хүмүүс ч байна. Түүнийг Элчин сайдаар явуулах бус эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй гэх жиргээчид ч цөөнгүй байна.

С.Баяр нь өмнө нь ОХУ-д Монгол Улсаас суух Элчин сайдаар ажиллаж байсан юм.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж