Өнөөдөр Улаанбаатар хотод 29 хэм дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэн байна. Мөн маргааш, нөгөөдрийн цаг агаарын мэдээг хүргэе.
Харин өнгөрсөн өдрийн буюу өчигдрийн цаг агаарын байдлыг тоймлон хүргэхэд 2011 оны долдугаар сарын 15-ны 08 цагаас долдугаар сарын 16-ны 08 цаг хүртэл баруун зүгийн нутгийн баруун, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар 0.0-19.0 мм бороо орсоноос хамгийн их нь Дорнодын Халх-голд 19.0 мм орсон байна.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с салхитай байв.
Өчигдөр өдөр Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 32-41градус,бусад нутгаар 28-35 градус байсан бол өнгөрсөн шөнө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-13 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгаар 16-20 градус, бусад нутгаар 11-19 градус дулаан хоносон байна.
Ингээд энэ долдугаар сарын цаг агаарын урьдчилсан тоймыг дахин сануулья.
Манай оронд зуны саруудаас хамгийн дулаан нь долдугаар сар бөгөөд агаарын температурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 21-26, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы зүүн, Баян-Өлгийн өмнөд хэсгээр 10-14, бусад нутгаар 15-20 градус дулаан байдаг. Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1996 онд баруун, төвийн нутгаар, 1999-2002, 2004-2005, 2007, 2008 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-5 градусаар дулаан, өдрийн үнэмлэхүй их температур Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн нутгаар 36-43, бусад нутгаар 33-38 градус хүрч халж байсан бол 1976 онд баруун ба говийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 1978 онд говь ба зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас нилээд хүйтэрч, шөнийн үнэмлэхүй бага температур уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байжээ. Цочир хүйтрэл сарын аль ч үед ажиглагддаг.
Энэ сард олон жилийн дунджаар Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн хэсэг, Өвөрхангай, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 80-115, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр 10-38, бусад нутгаар 40-79 мм бороо ордог боловч 1993, 1994 онд ихэнх нутгаар, 1996-1998, 2003 онд нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас 1-3 дахин их бороо орсон бол 1999-2002, 2007 онд олон жилийн дунджаас харьцангуй бага бороо орж байжээ.
Дуу цахилгаан жил бүр 4-8, зарим жил 10-14 удаа ажиглагддаг. Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3, зарим жилд 5-6 удаа ажиглагддаг бөгөөд салхины хамгийн их хурд 1991 онд говийн нутгийн зүүн хэсгээр түр зуур 28-36 м/с хүрч онц хүчтэй шороон шуурга шуурсан байна.