Урлагийн гэр бүл болох жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул, тэдний хүү Д.Эрдэнэбулган нарын хамтын шинэ уран бүтээл “Нэг өдрийн дайсан” уран сайхны кино өнөөдөр /2016.08.26/ нээлтээ хийнэ.
“Нэг өдрийн дайсан” уран сайхны кино нь “Plus motion picture”-ын дэлгэцийн хоёр дахь бүтээл бөгөөд уг киноны гол дүрд жүжигчин Ш.Доржсүрэн, Т.Билэгжаргал болон дуучин С.Хишигжаргал нар тогложээ. Инээдмийн жанрын адал явдалт уг кинонд 13 жилийн өмнөх “Х-Түц” продакшний хошин шогийн "Нутгийн ганц гацаа” хэмээх дүрээрээ СТА жүжигчин Ш.Доржсүрэн дахин эргэн ирэх гэнэ.
А.СҮРЭН