Хувьцааны мөнгийг 19 мянган иргэнд олгоно

Хуучирсан мэдээ: 2016.08.25-нд нийтлэгдсэн

Хувьцааны мөнгийг 19 мянган иргэнд олгоно

Төсвийн тодотголыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Төсвийн тодотголд татвар нэмэх, хүүхдийн мөнгийг ялгавартай олгох, оюутны 70 мянган төгрөгийг зогсоох зэрэг асуудал багтсан. Үүнээс гадна “Сайн хувьцаа” хөтөлбөрт хамрагдаж хувьцаагаа зарах хүсэлт гаргасан 19 мянган иргэнд хувьцааны мөнгийг нөхөн олгох тухай тусгажээ.

Засгийн газар байгуулагдсан даруйдаа “Сайн” хөтөлбөрүүдийг /Сайн малчин, Сайн оюутан гэх мэт/ зогсоосон. Уг хөтөлбөрийг зогсохоос өмнө нийтдээ 1 сая 294 мянга 944 иргэн хувьцааны төлбөрөө бүрэн болон хэсэгчилэн байдлаар авчээ. Иймд хүсэлт гаргасан ч мөнгөө бүрэн аваагүй үлдсэн 19 мянган иргэнд нөхөж олгох тухай төсвийн тодотголд суулгаад байгаа аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж