Германд амьдардаг Турк иргэдийг зөрчил гаргахгүй байхыг шаардав

Хуучирсан мэдээ: 2016.08.29-нд нийтлэгдсэн

Германд амьдардаг Турк иргэдийг зөрчил гаргахгүй байхыг шаардав

Ням гаригт /2016.08.28/ Канцлер Ангела Меркель Германд амьдардаг Турк гаралтай иргэдийг зөрчил гаргахгүй байхыг шаардав.

Канцлер Ангела Меркел, ARD нэвтрүүлгийн үеэр

Германд 3 сая Турк иргэд амьдардаг. Өнгөрөгч долдугаар сард Туркт цэргийн эргэлт гарсантай холбоотойгоор Герман дахь Эрдоганыг дэмждэг Турк иргэд, АНУ-д суурьшилтай цэргийн эргэлт хийхийг оролдсон хэмээн буруутгагдаж буй Гүленийг дэмжигчдийн хоорондох зөрчил нэмэгдсээр байгаа аж.

Канцлер Ангела Меркель “Туркд одоо өрнөж буй зөрчлийг Германд гаргахгүй байх нь нэн тэргүүний асуудал” хэмээн Германы ARD хэмээх нэвтрүүлэгт өгсөн ярилцлагандаа дурьдсан байна.

Мөн тэрээр Passauer Neue Presse сонинд “Бид Германд удаан хугацааны турш амьдарч буй Турк гаралтай иргэдээс манай улсад үнэнч, шударга байхыг шаардаж байна” гэсэн байна.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж