Хойд Солонгосын баг энэ сарын 6-д ирнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.01-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын баг энэ сарын 6-д ирнэ

Сагсан бөмбөгийн "Чингис Хаан кап-2016" тэмцээн есдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд Спортын төв ордонд болох гэж байна. Хоёр дахь удаагийн цомын тэмцээнд таван улсын найман баг өрсөлдөнө. Үүнд:

  • Өмнөд Солонгосын мэргэжлийн лигийн “KBL” баг
  • Хойд Солонгос улсын үндэсний шигшээ баг
  • ОХУ-ын Буриад улсын шигшээ
  • Хөх хотын их сургуулийн баг
  • Монгол Улсаас дөрвөн баг оролцоно.

Өнгөрсөн жилийн дэд аварга Хойд Солонгосын баг Бээжинд бэлтгэлээ хийж байгаа бөгөөд энэ сарын 6-д Улаанбаатарт ирнэ. Мөн анх удаа оролцох гэж байгаа Өмнөд Солонгосын баг ч ирэх мягмар гаригт ирэх юм байна. 

"Чингис Хаан кап-2016" тэмцээний тоглолтууд есдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд өдөр бүр 17.00 цагаас эхлэх бөгөөд тасалбарын үнэ 5000 төгрөг.

Эх орондоо тивийнхээ хүчирхэг багууд болон өөрсдийн шигшээ багуудынхаа ширүүн өрсөлдөөнийг үзэх сайхан боломжийг “Чингис Хаан Кап-2016” тэмцээн олгож байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж