Ким Чен Ун сайдаа цаазлав

Хуучирсан мэдээ: 2016.08.30-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун сайдаа цаазлав

Өмнөд Солонгосын сонинд мэдээлснээр наймдугаар сарын эхээр өндөр тушаалтай албан хаагчдыг олны өмнө цаазалсан тухай мэдээлсэн байна. Ким 2011 онд өөрийн эцэг болон Ким Жон Илийг нас барсны дараа өндөр албан тушаалтай хүмүүсийг ихээр цаазлах болсон байна.

Өмнөд  Солоногосын “Жүн Анг Илбо”-гийн мэдээлснээр Хөдөө аж ахуйн сайд асан Хуан мин, Боловсролын яамны удирдах төвшний албан хаагч Ри Ёнг Жин нарыг цаазалсан байна.

“Жүн Ан Илбо”-гийн мэдээлснээр, Хуан Мины боловсруулсан бодлого, үзэл санаа нь Ким Жон Уныг үгүйсгэсэн мэт харагдсан учир ийн цаазын ял оноосон хэмээв. Дээрх хоёр хүнийг Пхьенян дахь цэргийн академид агаарын довтолгооноос эсэргүүцэх буугаар буудан хөнөөжээ.

Эх сурвалж: REUTERS

Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж