Нийслэлдээ хамгийн олон хүн амтайд тооцогддог Сонгинохайрхан дүүрэг энэ жил бүтээн байгуулалтын 110 гаруй ажил хийхээр төлөвлөжээ. Үүнээс зарим нэгийг дурдвал Саппоро, Цамбагарав, Пирамидын талбайд усан оргилуур барьж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн ойролцоо нь машины зогсоол барих гэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд тээврийн хэрэгслийн тоо олширч байгаа ч машины зогсоол хомс байгаа юм. Тиймээс энэ эрэлт хэрэгцээг бодолцож дээрх газруудын ойролцоо машины зогсоол ч барихаар төлөвлөжээ. Дээрх ажилд тус бүр 100 сая төгрөг зарцуулах аж. Мөн орон сууцны таван хороолол дотор тохижилтын ажил хийхээр болсны зэрэгцээ 17 дугаар хороонд хокейн талбай болон хөлбөмбөгийн талбай барих гэнэ.
Г.Дарь