Чуулган: Эрүүгийн хуулиудыг цаг сунгаж хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2016.08.30-нд нийтлэгдсэн

Чуулган: Эрүүгийн хуулиудыг цаг сунгаж хэлэлцэнэ

ҮХЦ-ээс ирүүлсэн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хүлээж авахаар болов.

ҮХЦ-ээс ирүүлсэн дүгнэлт нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсэг, 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалт, 51 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хэлэлцэж дүгнэлтээ ирүүлсэн байна.

ҮХЦ-ээс ирүүлсэн дөрвөн дүгнэлтийг өнөөдөр хэлэлцэж хүлээж авахаар болов. Үүний дараа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд цаг сунгаж хуралдахгүй бол цаг тулсан хуулиуд байна гэлээ. Иймд УИХ-ын дарга шийдвэр гаргаж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл , Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг цаг сунгаж хэлэлцэхээр болов.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж