Улсын их баяр наадам, уяачдын баяр өндөрлөсөн ч наадамчин олон төрийн түшээдийн гоёлыг шимтэн ярьсан хэвээр байна. Төрийн гурван өндөрлөгийн энэ жилийн наадмын гоёл илүү дутуу хийцгүй, их сайхан зохисон хэмээн сайрхаж байгаагийн зэрэгцээ УИХ-ын гишүүн кекүшюзан Д.Батбаяр, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан нарын ногоон өнгийн пансан материалаар хийсэн дээл ч яриа өдөөсөөр. Ногоон өнгөтэй хэрнээ цаанаасаа шаргал туяа татуулах хоёр эрхэм энэхүү дээлээ бор өнгөөр эмжиж, эмжээртэйгээ өнгө дагуу шляп малгай өмссөн нь донжтой зохиж, наадмын өдрүүдэд олны харааг булаав.
Г.Дарь